Login to make your Collection, Create Playlists and Favourite Songs

Login / Register
61: ӨСВӨР НАСНЫ ХҮҮХЭД НЬ ЯРИЛЦАХ ХҮСЭЛГҮЙ БАЙНА УУ?
61: ӨСВӨР НАСНЫ ХҮҮХЭД НЬ ЯРИЛЦАХ ХҮСЭЛГҮЙ БАЙНА УУ?

61: ӨСВӨР НАСНЫ ХҮҮХЭД НЬ ЯРИЛЦАХ ХҮСЭЛГҮЙ БАЙНА УУ?

00:39:07
Report
Эцэг эхчүүд бид үр хүүхдэдээ өгч чадах бүхнээ зориулдаг боловч завгүй амьдралаар амьдрах хоорондоо нэг л мэдэхэд хүүхэдтэйгээ хөндий харилцаатай болчихсон байх вий. Хамгийн сүүлд хэзээ хүүхэдтэйгээ сэтгэлгээ нээн, хайрын нандин үгээ хуваалцсан бэ? Энэ сэдвээр Гэр бүлийн харилцааны ментор Ч.Цэрэндолгортой чин сэтгэлийн яриа өрнүүлснийг хүлээн авч сонсоорой.  Яагаад эцэг эх, хүүхдийн болзоо зохион байгуулж эхэлсэн талаар  Өсвөр насны хүүхэд яагаад аав ээжээсээ хөндий, ярих хүсэлгүй болчихдог вэ?  Хүүхдэдээ хэрхэн чанартай цаг зориулах вэ?  Харилцааны хувьд хөндий болчихсон байгаа гэр бүлд энэ асуудлаа шийдэх ямар боломжууд байж болох вэ?  Дасгалжуулалтын Академийн "Гэр бүлийн Динамик" хөтөлбөрийн үр дүн Харилцаа өөрчлөгдөх үед хүүхэд дээр гардаг бодит үр дүн  Гэр бүлийн харилцаагаа тордсоноор бидэнд ирэх өгөөж юу вэ?  "Гэр бүлийг хөрс гэж төсөөлбөл үр хүүхэд гэдэг бол энэ хөрсөн дээр соёолон ургах цэцэг байх нь. Үзэсгэлэнт цэцэг ургуулах уу эсвэл ус тэжээлээр дутсан шарилж болгох уу гэдгийг бид өнөөдөр шийдэх юм байна. Хайртай үрсийгээ урмын үг, хайрын нандин сэтгэлээр үргэлж усалж тордож байя. Ч.Цэрэндолгор менторын Эцэг эх, хүүхдийн болзооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл ЭНД ДАРЖ пэйжтэй нь холбогдоорой!  Дасгалжуулалтын академийн "ГЭР БҮЛИЙН ДИНАМИК" хөтөлбөрийн талаар танилцуулга, үнэ төлбөргүй вэбинарт оролцохыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлээрэй!  Бидэнтэй холбогдох утас: 99156053, 77156053

61: ӨСВӨР НАСНЫ ХҮҮХЭД НЬ ЯРИЛЦАХ ХҮСЭЛГҮЙ БАЙНА УУ?

View more comments
View All Notifications